Үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт үзэгчгүй зохион байгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд Соёлын яамны дэд сайд  М.Батбаяр, Үндэсний урлагийн их театрын Ерөнхий захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нар оролцов. Наадмын комиссоос Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт үзэгчгүй, цахимаар зохион байгуулна хэмээн мэдэгдэв. Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан бүтэн жил үргэлжлэх 45 арга хэмжээний 10 тэрбум төгрөгийн төсвийг Үндэсний их баяр наадмын төсөвтэй хольж, хутган, андуурч байгаа асуудлыг залруулах хэрэгтэй хэмээн НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү хэллээ. Өмнөх … Continue reading Үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт үзэгчгүй зохион байгуулна